“НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

0
1182

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл болон “Грийнтрендс” ХХК хамтран зохион байгуулах “Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийг танилцуулах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” 2019 оны 09-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. 

    Хэлэлцүүлгийн зорилго:“Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн талаарх мэдээллийг түгээж, ил тод хүртээмжтэй байлгах, төсөл хэрэгжүүлэгч, төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэд болон бусад оролцогч талуудтай мэдээлэл солилцож, санал авах замаар тайланг сайжруулж эцэслэн боловсруулахад чиглэгдсэн.

   Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн алба,  ИТХ,  Байгаль орчин,  аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  Нийслэлийн байгаль орчны газар,  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар,  Туул голын сав газрын захиргаа,  Монголын байгаль орчны иргэний зөвлөл,  Дулааны цахилгаан станцууд, судалгаа шинжилгээний хүрээлэн  болон холбогдох их сургуулиуд, дээр дурдсан дүүргүүдийн ЗДТГ болон ИТХ, Байгаль орчин, агаарын бохирдлын мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн 12,13,14 хороодын засаг дарга нар, Иргэдийн нийтийн хурал, ард иргэд, Сонгино хайрхан дүүргийн 32 -р хорооны засаг дарга, Иргэдийн нийтийн хурал, ард иргэд, Баянзүрх дүүргийн 10, 11 болон 23–р хорооны засаг дарга, ард иргэд, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд,  хувийн хэвшлүүд болон орон нутгийн иргэд, малчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн хэлсэн үг, асуулт, зөвлөмж болон саналуудыг бүрэн тэмдэглэж авсан ба зайлшгүй шаардлагатай саналуудыг Нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөлд тусгахаар болсон.  

Та бүхний санал зөвлөмж уг тайлангийн төслийг илүү сайжруулахад хувь нэмрээ оруулах тул хэлэлцүүлгийн материалуудтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна.