“УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ДАХЬ УС АШИГЛАЛТ, УСНЫ ЗАСАГЛАЛЫН АСУУДАЛД: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

2019 оны 10-р сарын 22-ны өдөр Германы Хөгжлийн Хүрээлэнгийн “STEER” төсөл, 2030 Усны Нөөцийн Бүлгийн хамтран зохион байгуулж буй “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь ус ашиглалт, усны засаглалын асуудалд: Тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо.

    Тус хэлэлцүүлэгт “Уул уурхайн салбар дахь усны менежмент, усны засаглал: Ололт амжилт, сорилт бэрхшээл” сэдвээр Германы Хөгжлийн Хүрээлэнгийн “STEER” төслийн судлаач, докторант Мияа Шодэрэр, “Өмнийн Говийн нүүрсний бүс нутгуудад хийсэн усны эдийн засгийн шинжилгээ: Ус хангамж, усны эрэлтийн зөрүү арилгах эрэмбэлсэн шийдлүүд” сэдвээр 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дахь суурин зохицуулагч др.Д.Доржсүрэн, “Засаглалын зохицуулалтад тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх арга замууд: Зохицуулалтын арга хэрэгслүүд, Олон улсын туршлага” сэдвээр Германы Хөгжлийн Хүрээлэнгийн Хүрээлэн буй орчны засаглалын хөтөлбөрийн удирдагч др.Инес Домбровский нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

    Хэлэлцүүлгийн дараа хуралд оролцогчид 4 баг болж “Зохицуулалтад тулгарч буй асуудлуудыг тодорхойлж гаргасан энэхүү судалгааны ажилд өгөх санал, зөвлөмж байгаа юу?, Бидний тодорхойлж гаргаагүй зохицуулалтын өөр чухал арга хэрэгслүүд байгаа бол хуваалцана уу?, Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга хэрэгслүүдээс хамгийн чухал ач холбогдолтой нь аль нь вэ? Яагаад, Одоогийн хэрэглэгдэж буй арга хэрэгслийг хэрхэн сайжруулах нь зүйтэй вэ?, Шинээр нэвтрүүлж болох арга хэрэгслийг авч хэрэгжүүлэхийн тулд юуг анхаарч үзэх нь зүйтэй вэ? асуултуудаар дугуй ширээний хэлэлцүүлэг хийв. Багуудаас гарсан саналуудыг нэгтгэж хэлэлцүүлгээс зөвлөмж гаргахаар болсон.