МБОИЗ-ийн Ногоон парламент (НП)-ын ээлжит хурал өнгөрсөн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт буюу наймдугаар сарын 19-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дэх өөрийн байранд боллоо.

Хуралд МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Амгаланбаатар болон НП-ын Тэргүүлэгч гишүүд М.Чинзориг, Н.Наранцэцэг, Б.Баттогтох, О.Наранцогт, НП-ын дэд дарга М.Отгонцэцэг, МБОХОЗХ-ны Б.Батболд, “Онон Улз голынхон хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг, МБОИЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Төмөрмөнх, МБОИЗ-ийн Ажлын албанаас Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан Б.Болд нар оролцов.

НП-ын дэд даргаар томилогдоод удаагүй байгаа М.Отгонцэцэг ажлаа НП-ын дүрмийг тодорхой болгохоос эхлэх саналаа хэлж энэ үүднээс өөрчилж шинэчилж сайжруулах талаар саналыг мөн сонссон юм. Хуралд оролцогсод хуучин дүрмээр явах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байв. Өөрчлөх зүйлийн талаар саналаа өгөхөөр боллоо. Энд ажлын хэсэг байгуулья гэсэн саналтай байв. Дараагийн хурлыг НП-ын Тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдахаар тогтлоо.

НП-ын хурал дээр МБОИЗ-өөс хийж байгаа ажлууд, хэрэгжиж буй төслүүд болон ойрын үед болох арга хэмжээ, үйл явдлын талаар Төслийн нэгжийн захирал Б.Баттогтох товч танилцуулсан юм. Мөн энэ үеэр НП-ын Тэргүүлэгч гишүүн, “Уст Туулын төгөл” ББН-ийн Л.Наранцогт төр, засгийн өндөр шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсныг УЗ-ийн гишүүн С.Амгаланбаатар гардуулж өгөв.

МБОИЗ-ийн ОНХМ-ийн ажилтан Б.БОЛД

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here