МБОИЗ-ийн дэргэдэх “байгаль орчны хууль, эрхзүйн орчныг сайжруулах, судлах, хууль санаачлан боловсруулах зорилготой ногоон парламент”-ийн өргөтгөсөн хуралдаан усны асуудлаар хуралдаж байна.Хуралдаан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд усны салбарын эрдэмтэд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд,ногоон парламентын гишүүдийн оролцоотой амжилттай үргэлжилж байна.

Энэ удаагийн хурлаар: Монгол улсын усны бодлого, ундны усны асуудал, бусад тулгамдсан асуудал, гүний усны бохирдол, усны нөөц, ундарга, эх үүсвэрүүдийг хамгаалахтай холбогдуулан, өнөөгийн нөхцөл байдлын судалгаа тайлан болон цэвдэгийн талаар эрдэмтэн судлаачдыг урьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Зочин илтгэгчид,

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газрын дарга, доктор Ш.Мягмар
  • ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн усны лабораторийн эрхлэгч, доктор Б.Одсүрэн
  • ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа нартаа судалгаа мэдээллээ түгээсэнд баярлалаа.

Мөн Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгуудад ажилласан МБОИЗ-ын УЗ-ын гишүүдийн ажлын тайлан болон Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалтад оролцсон МБОИЗ-ийн гишүүдийн мэдээллийг сонсож нөхцөл байдлыг хэлэлцэж  байна.

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”хуулийн зохицуулалтын танилцуулга Хуульч Г.Дашдэмбэрэл хийсэн нь цаг үеэ олсон мэдээлэл байлаа.