Ногоон парламентын тэргүүлэгч А.Оюунчимэг санаачлан 2019 оны  08-р сарын 06-ны өдөр ээлжит бус хуралдааныг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн уулзалтын танхимд  зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралдаанд МБОИЗ-ийн гишүүн “БОГД ХАН Уулын Байгалийн цогцолбор төв” ТББ-ын Тэргүүн Ж.Гомбожав хүрэлцэн ирж Анхдугаар Үндсэн хуулийн талаар болон ҮХ-д оруулж байсан нэмэлт өөрчлөлтүүдийн талаар, одоогийн өөрчлөлтийн төслийн талаар тодорхой тайлбар хийлээ.

Оролцогчдын асуулт бүрт тайлбар өгч цэгцтэй мэдэгдэхүүнийг олгосон үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Оролцогчид Үндсэн Хуулийн үзэл баримтлалын талаар,  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх, хэрэв дэмжвэл ямар өөрчлөлт оруулах талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.  Өмнө 7-р сарын 31-ний өдөр болсон хэлэлцүүлэг болон энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн гарын үсгээр баталгаажуулж шийдвэр гаргах төвшний алба хэлтсүүдэд хүргэхээр шийдвэрлэсэн болно.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт МБОИЗ-ийн Гишүүн байгууллагуудын төлөөлөл 11 хүн оролцлоо.