ДЭЛХИЙН_УСНЫ_ӨДӨР:“Ус ба Уур амьсгалын өөрчлөлт”

0
1480

 “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. 

Энэ өдөр Дэлхий даяар ярих  “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэв нь:   * Уур амьсгалын өөрчлөлтийн дор дэлхий нийтээрээ усны аюулгүй байдал, усны тогтвортой хүртээмж, хангамж, бүрдүүлэхийн чухлыг онцолж байгаа болно.
    * Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж, Дэлхийн олон бүс нутаг, улс орон, голын сав газарт усны асуудал үлэмж хүндэрч байгаа тул яаралтай хариу арга хэмжээ авах, оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг хүлээж байна.

 “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бид хамгийн түрүүнд уснаас мэдэж болно. Усны нөөцийг урьдчилан тооцоход бэрхшээлтэй болсон улс орон олон бий. Тухайлбал, үерийн улмаас усны чанар болон эрүүл ахуйн аюулгүй байдал алдагдаж усны нөөц бохирдоход хүрээд байгаа аж. Мөн зарим газруудад ган гачиг болсноор усны хомсдол ихсэж хүмүүсийн эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Ирэх жилүүдэд хүн бүрийг ундны ус болон ариутгах татуургын үйчилгээгээр хангах нь цаг уурын өөрчлөлтийг багасгахад чиглэсэн гол стратеги” гэж НҮБ-аас тодорхойлж байна.


Монгол Улс энэ жил “Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах” уриатай тэмдэглэхээр болжээ. Нөхөн сэргээгдэх боломжтой гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт юм.Дэлхийн_усны_өдрийг  тохиолдуудан чандмань эрдэнэ болсон #Усаа хайрлан хэмнэхийг уриалж байна!