“ТӨВ БОЛОН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ЗЭРЛЭГ АМЬТНЫ 7 ХОНОГ”

0
840

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, МБОИЗ хамтран “Төв болон Зүүн хойд азийн орнуудын зэрлэг амьтны 7 хоног” зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь
1. “Зэрлэг амьтны өвчин судлал, хамгаалалтын асуудлаар”
2. Том хөхтөний хамгаалалт, зэрлэг амьтны эд эрхтэний хил дамнасан худалдааны асуудлууд сэдвийн хүрээнд олон улсын хурлыг 18 орны 42 эрдэмтэн судлаачидын оролцоотой зохион байгуулж, зөвлөмж гаргав.

2020 оны хоёрдугаар сард болох Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн Талуудын бага хуралд танилцуулан хэлэлцүүлэх, улмаар дэд бүс нутгийн хэмжээнд механизмыг бий болгон хамтын ажиллагааг эрчимжүүлэх дараагийн шатны алхмуудыг боловсруулав.

Хурлаар дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах, түүнээс сэргийлэх, өвчлөл, хамгаалал болон тархац, газар нутгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, оролцогч талуудын дунд мэдээлэл солилцох, туршлага хуваалцах механизмыг бүрдүүлэх талаар зөвлөлдөн хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулав.

Энэ удаагийн хуралд Боннын конвенцийн нарийн бичгийн газар, ХБНГУ-ын Байгаль хамгаалах агентлаг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон Монголын Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг олон талын төлөөлөгчид оролцов.