Санаатай болон санамсаргүйгээс Ховор амьтадын эд зүйл, эрхтэн, түүхий эдийг хадгалах, зөөвөрлөх, худалдан борлуулах үйлдлүүдийг хийхгүй байхыг анхааруулж байна. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулсан хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ.
Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас 2020 оны 01 дүгээр сард хууль бусаар агнасан Хүрэн баавгайн түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн ирж худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан нь тогтоогдсон. Мөн уг хэргийг Монгол Улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо. Хүрэнбаавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг дайчлан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, Хүрэн баавгайн 8 савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан шалгалтын ажиллагааг хийж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба