Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн. Үүний дагуу цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.  Дэлхийн усны өдрөөр гол төлөв цэвэр усны ач холбогдолд анхаарлаа хандуулдаг бөгөөд гол зорилго нь аюулгүй ус буюу баталгаат ус ашиглах боломжгүй байгаа 2,2 тэрбум хүний мэдлэгийг дээшлүүлэх замаар Дэлхий нийтийн усны хямралыг шийдвэрлэх үйл ажиллагаанууд юм. “НҮБ-Ус”  байгууллага нь жил бүр уриаг тодорхойлдог бөгөөд 2021 оны Дэлхийн усны өдрийг “Усны үнэлэмж-үнэ цэнэ”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жил “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийн гол зорилго нь хүн бүрийг усны үнэ цэнийн талаархи өөрсдийн туршлага, бодол санаа, туршлага, түүхээ цахим талбараар нээлттэй хуваалцах боломжийг олгоход оршиж байгаа бөгөөд “Дэлхийн усны форум”-ыг Африкийг Сенегал Улсад зохион байгуулж, 3 сарын 22-оос эхлэн бүтэн 7 хоногийн турш маш олон арга хэмжээг нээлттэй зохион байгуулна.

‘Усны үнэлэмж” компанит ажил нь хүмүүс өөрсдийн хэрэглээндээ усыг хэрхэн үнэлдэг талаар дэлхий нийтийн анхаарлыг олон нийтийн сүлжээнд бий болгож хэлэлцүүлэх, усыг өөр өөр нөхцөлд янз бүрийн хүмүүс хэрхэн үнэлдэг талаар илүү дэлгэрэнгүй ойлголтыг бий болгох ба ингэснээр усны үнэт нөөцийг хүн бүр хамгаалах, усны үнэ цэнийн талаар өөрсдийн туршлага болон бодол түүхээ хуваалцахад хүмүүсийг уриалах юм.

Дэлхий даяар дараах 5 гол чиглэлээр усны үнэлэмжийг тодорхойлж олон нийтийн анхаарлыг хандуулахыг уриалж байна. Нэг:  Усны нөөцийн үнэлэмж– байгалийн усны нөөц ба экосистем. Бүхий л ус экосистемээс үүсдэг.Мөн хүн төрлөхтний хэрэглээнд оруулж буй бүхий л ус бидний нэмсэн ямарч төрлийн бохирдлын хамтаар экосистемд эргэн ордог.Усны эргэлт бол бидний хамгийн чухал экосистемийн үйлчилгээ юм.Сайн чанарын ус хангамжаар хангах, мөн үер, ган мэтийн цочролд тэсвэртэй байдлыг бий болгохын тулд хүрээлэн буй орчныг хамгаалахад илүү ач холбогдол өгөх ёстой.

Хоёр:  Усны дэд бүтцийн үнэлэмж-Хуримтлуулалт, цэвэршүүлэлт ба хангамж.Усны дэд бүтэц нь усыг хадгалаж, хамгийн их хэрэгцээтэй газар руу нь зөөвөрлөж, хүмүүс ашигласны дараа цэвэршүүлэн буцаан байгальд нийлүүлэхэд тусладаг. Энэхүү дэд бүтэц хангалтгүй газарт нийгэм эдийн засгийн хөгжил дорой, экосистемийн аюултай байдалд орсон байдаг.

Гурав: Усны үйлчилгээний үнэлэмж-Ундны ус, ариун цэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ. Айл өрх, сургууль, цэцэрлэг болон ажлын газарт ус нь эрүүл мэнд, эрүүл ахуй болон хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлдөг.Айл өрх, сургууль, цэцэрлэг болон ажлын байр болон эрүүл мэндийн байгууллагууд дахь усны үүрэг маш чухал. Ковид-19 цар тахлын хүрээнд эрүүл мэндийн талын ач холбогдол үнэ цэнэ улам нэмэгдэж байна.

Дөрөв: Үйлдвэрлэл нийгэм эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж-хүнс болон хөдөө аж ахуй эрчим хүч болон үйлдвэр,бизнес болон ажил эрхлэлт. Хөдөө аж ахуй нь дэлхийн цэвэр усны нөөцийн хамгийн том ашиглагч ба хүрээлэн буй орчны доройтолд голлох нөлөө үзүүлдэг. Уламжлал ёсоор эрчим хүч,үйлдвэр, бизнесийн салбар ашигласан хэмжээгээрээ усаа үнэлэдэг ба үүн дээр борлуулалт бохир ус цэвэрлэгээний зардал нэмэгдэнэ.

Тав: Усны нийгэм, соёлын талын үнэлэмж-амралтын газрын, соёлын болон сүсэг бишрэлийн төлөв байдал. Соёлын, шашны сүсэг бишрэлийн газарт ус нь өөртэйгөө болон олон нийт, бүтээн байгуулалттай холбогдоход нөлөөлдөг.Ус нь бидний олон нийт, шашин шүтлэг болон бүтээлийн төсөөлөлтэй холбож чаддаг. Байгаль дахь ус  амар амгаланг мэдрэхэд бидэнд тусладаг. Эдийн засаг нь усыг хүний хэрэглээнд зориулагдсан нөөц гэж үздэг бөгөөд нийгэм-соёлын болон байгаль орчны үнэ цэнэд огт анхаарал тавьдаггүй.

Байгальд ус нь эрх чөлөө,эв найрамдал болон хамгаалалтыг илэрхийлдэг.Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг болон үйлдвэр хөдөө аж ахуйн хэрэглээний тэлэлт,хүн амын өсөлтөөс болж ус маш их аюулд ороод байна. Ус бидний амьдралд төрөл бүрийн замаар үр ашгаа өгдөг ба бид усыг ёсоор нь үнэлж, үр ашигтайгаар хамгаалж чадна.

www.worldwaterday.org www.sdg6data.org сайтаар зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. #WorldWaterDay ярианд нэгдээрэй.