Гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглолоо

0
734

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хоригложээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалд дурдагдсанаар,

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хориглов. 

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтой. Тиймээс сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байна.  Эх сурвалж: БОАЖЯ