1972 онд НҮБ-ын Ерөнхий чуулганаас жил бүрийн 06 сарын 05-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлуудад бодлого боловсруулагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нийтэд зориулан төрөл бүрийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.

     2021 оны сэдэв бол ‘ЭКОСИСТЕМИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ’. ЗОГСООЁ_ЗАЛРУУЛЪЯ_ЗАСЪЯ уриатай тэмдэлэн өнгөрүүлж байна.

   Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон байгаль орчны тулгамдсан нэг асуудлыг онцлон авч, Хүрээлэн буй орчин, байгалийн талаархи мэдлэг, мэдээлэл, туршлага сургамжийг дэлхий даяар түгээж, Хүрээлэн буй орчноо байгалиас заяасан зүйл мэтээр хүлээн авч болохгүй, Үнэт зүйлсээр нь хүндлэх ёстой гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ жил амралтын өдөр тохиож байгаа тул хүн бүр гэртээ хогоо ангилж, цэвэрлэж эсвэл хашаагаа тохижуулж тэмдэглэхийг уриалъя.