Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөл нь салбарын 300 гаруй байгууллагуудыг нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг үндэсний шүхэр байгууллага юм. МБОИЗ нь дэргэдээ “Ногоон парламент” байгуулан ажилладаг бөгөөд МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлого, ОУ-ын гэрээ, конвенциор хүлээсэн үүрэг, амлалт, байгаль орчныг хамгаалах зорилго, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэрхэн уялдаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч цаашид сайжруулах замаар санал боловсруулж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бодлого, шийдвэрт тусгуулах нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг болно. Ногоон парламент нь 9 тэргүүлэгч гишүүн болон бусад гишүүдээс бүрдэх бөгөөд байгаль орчны асуудлаар судалдаг, дагнан мэргэшиж ажиллаж буй ТББ болон иргэдийг хамтран ажиллахыг урьж байна.

Бүртгүүлэх: 2022 оны 2 сарын 4-ний дотор дараах формыг бөглөн явуулна уу!

https://forms.gle/MdgEjhtJ7KqkznJQ8 Лавлах утас: 70131400, 88101262