МБОИЗ-ИЙН ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

0
964

МБОИЗ –ийн удирдах зөвлөлийн гишүүд 1-р сарын 12,13-ны өдрүүдэд 2022 оны анхдугаар ээлжит хурлаа зохион байгуулж үйл ажиллагааны зорилт, чиглэлээ тодорхойллоо. Үе үеийн удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагааг залгамж болгон өмнөх хамтын ажиллагаатай байгууллагууддаа ажлын чиглэл төлөвлөгөөгөө хүргэж, хамтран ажиллах санамж бичиг байгуулсаар байна. Мөн цар хүрээгээ тэлэх зорилгоор байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудад МБОИЗ ТББ-ын мэдээллийг түгээж , хамтарч ажиллах санал хүргэн, зарим байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

 МБОИЗ нь үйл ажиллагааны зорилт, чиглэлээ үндэслэн цаашдын ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, байгаль орчны салбарт иргэний нийгмийн дуу хоолой болон эрчимтэй ажиллаж, нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэн байгаль орчныг хамгаалах шүхэр байгууллагын үүргээ гүйцэтгэн ажиллана.