НОГООН ПАРЛАМЕНТЫН ХУРАЛДААНЫ ТАЛААР

Ногоон парламентын 3-р сарын ээлжит хуралдааныг өнөөдөр ЦУНБХТ-ийн 2 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.

Хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын тухай Их Бага Баяншарга сан ТББ-ын тэргүүн Л.Бор, “Говийн бүсийг усжуулах гарц шийдэл”сэдвээр Монголын үндэсний усны ассоциацын гүйцэтгэх захирал Н.Насанбаяр, “ЦЭНХЭР АЛТ” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн талаар гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар илтгэл танилцуулгыг хийлээ. Цаг үеийн болон тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл хийх, гишүүдээ мэдээллээр хангах, хамтарсан зөвлөмж шаардлагуудыг гаргаж, холбогдох шатны байгууллагуудад хүргэх нь  ногоон парламентын хуралдааны зорилго юм.Өнөөдрийн хурлаар сонгон шалгаруулалтын журамтай холбоотой шаардлагын төсөл, “Цэнхэр Алт” усны хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн төслүүдийг баталж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.