МБОИЗ ТББ-н хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс өнөөдөр МБОИЗ-ийн тэргүүн С.Амгаланбаатар, УЗГ Г.Галтайхүү, гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Юнейскогийн “Зүүн төв Азийн хүрээлэн буй орчны Шинжлэх ухааны тэнхим”ийн дарга Михаел Вальтертай уулзав.
Тус уулзалт МБОИЗ-ийн зорилго чиглэл, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг танилцуулж дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах харилцагчаа тэлэх зорилготой байв.
Цаашид “Газар-Ус-Агаар” чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах нь өнөөдрийн уулзалтын үр дүн байлаа.