ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

0
554

МБОИЗ, УСНЫ ТҮНШЛЭЛ ТББ-дын хамтран зохион байгуулсан “Усны эрх зүйн орчин, устай холбоотой зөрчлүүд” сэдэвт хэлэлцүүлгээс доорх шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд,Усны үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР нарт хүргүүлэв. Хэлэлцүүлэгт оролцсон ТББ-ууд шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан болно.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ:

Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөөрөө Антарктидийн дараа орж дулаарал 2.1 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2 дахин илүү. Газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд орж, 76%-ийн цөлжилттэй, манай улсаас гаралтай орон нутгийн иргэдийн аж ахуй амьдралд асар өндөр хохирол учруулдаг шар түйрэн 30 жилийн өмнө 2-9 удаа болдог байсан бол одоо 50 өдөр болж огцом нэмэгдсэн. 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь цэвдэгтэй байсан бол 2015 онд 29.3% болж тасалданги буюу алаг цоог тархалттай болсон. 2019 оны тооллогоор 264 гол мөрөн,704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэсэн бөгөөд жил бүр ширгэсэн гол мөрний тоо нэмэгдэн тухайн орон нутгийн амьжиргаа, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг бөгөөд газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн сая жил үргэлжилж байж сэргээгддэг. Дэлхийн усны өдрийн хүрээнд Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын усны түншлэл ТББ хамтран зохион байгуулсан “Усны эрх зүйн орчин, усны хуулиудын хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан дараах шаардлагыг хэлэлцүүлэгт оролцсон ТББ-уудаас хүргүүлж байна.

1. 2022 оны 6 сараас өмнө “Ус бохирдуулсны төлбөрийн хууль”, “ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахын хориглох тухай”, Усны тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалтыг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан хийж, үр дүнг нийтэд мэдээлэх

2. Туул гол аюулд орсонтой холбоотой УИХ-аас 2018 онд Туул голын бохирдлын асуудлаар тодорхой арга хэмжээ авах талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянан үзэж, Туул голыг бохирдуулагч эх үүсвэрүүдийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

3. Хил дамнасан усны нөөцөө зүй зохистой ашиглах, хамгаалах, усны гадаад эрх зүйн орчныг судлан “Усны конвенц”д нэгдэх асуудлыг шийдвэрлэх. Эх нутгийнхаа унаган дагшин байгалиа хайрлан хамгаалж ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд олон талт хамтын ажиллагаа чухал билээ.

Монгол улсын байгаль орчны асуудлыг өргөн хүрээнд харж бодлогын төвшинд бидний шаардлагыг хүлээн авч албан бичгээр хариу ирүүлнэ үү. Харилцах утас: МБОИЗ Ажлын алба-7013-1400, 8810-1262