Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн А-324 тоот тушаалаар Хараа,Ерөө гол сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж 2022 он хүртэл усны хяналтын чиглэлээр ажиллаж байна.

ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧЛОЛ:

  1. 2019 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд  “Ургадаг зүрх” аяныг өрнүүлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн албатай хамтран 25-р хорооллын талбайд 5000 гаруй мод тарьж хашаажуулсан. 
  2. 2019 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам,Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын зохион байгуулсан сургалтад хамрагдаж “Аялал жуулчлалын салбарын удирдлагын менежер” гэрчилгээ авсан.
  3. 2019 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран “Иргэний оролцоотой байгаль орчны хяналт” аяныг зохион байгуулсан.
  4. “Байгал Эх”хариуцлагатай уул уурхай хэлэлцүүлгийг Дархан хотод зохион байгуулж хамтран оролцсон1.5. 2020 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран “Ковидгүй зуны төлөө миний аав ээж” гар зургийн уралдааныг зохион байгуулан дэмжин ажилласан.1.6. 2021 оны 10 дугаар сарын 28-д МҮОНРТ-ийн “Ногоон шошго” экологийн эрэн сурвалжлах нэвтрүүлэгт оролцож Дархан, Хонгор, Шарийн гол сумдад ажилласан.
  5. 2022 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар “Ногоон Дархан-2032” хөтөлбөрт 20 сая мод тарих ажлын хэсэгт орж ажиллаж байна.
  6. Дархан-Уул аймгийн Засаг даргын “Иргэний индэр”-т ойн нөхөрлөлүүдийн ойн цэвэрлэгээ, огтолгооны захирамжид оруулсан саналын дагуу Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж түүнд орж хяналт тавин ажиллаж байна.