Байгаль орчны салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, наанадаж байгаль орчноо хамгаалан тэмцэж буй иргэдээ хуулиар хамгаалах, өмгөөлөх, зөвлөгөө мэдээлэл өгөх баг бүрдүүлэхийг МБОИЗөвлөл зорин бодит ажил болгож байгаа билээ. Орон нутагт тэдэнд хэрэгтэй хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл үнэндээ дутмаг. Үүнээс шалтгаалан газар нутгаа хамгаалан тэмцэж буй энгийн иргэд хохирч үлдэх ёсгүй.УИХ-аар хэлэлцэх хуулийн төсөлд иргэд олон нийтийн санал авах үйл ажиллагааг ёс төдий зохион байгуулдагаа УИХ-ын тамгын газар, МУ-ын засгийн газар болих хэрэгтэй. Иргэд, олон нийтийн оролцоог хангаж, саналыг бодитоор авч байж амьдралд хэрэгжиж, хөрсөн дээрээ бууна. Энэ талаараа Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнхтэй уулзаж хамтран ажиллах санал солилцов.