0
808

“ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР”-ийг угтан  “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”,  “Монгол усны түншлэл” ТББ хамтран  2022 оны 6-р сарын  3-нд “ОЙЖУУЛАЛТ БА УСЖУУЛАЛТ” үндэсний зөвлөгөөнийг өргөн хүрээнд зохион байгууллаа.

 Үндэсний зөвлөгөөнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯамны Ойн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн  А. Цээпил, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын мэргэжилтэн Б.Амартайван, Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Цэндсүрэн, Монголын усны түншлэл ТББ-ын тэргүүн, доктор Д.Басандорж, Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн, МУ-ын гавьяат эдийн засагч Д.Насанжаргал, МБОИЗ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, MY CLUB-ын тэргүүн Д.Сэрдарам, МУИС-ийн ахлах багш З.Мөнхцэцэг, ХААИС-ийн инженер технологийн сургуулийн багш, дэд профессор Х.Мөнхтуяа, Микросити Ирригэйшн ХХК-ы захирал Нямхүү нар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэтэй саналууд, шинэлэг санааг дэвшүүлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэн зөвлөгөөнөөс цаашид анхаарах зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэв.