МБОИЗ-ийн ТӨЛӨӨЛӨЛ ОРОН НУТАГТ АЖИЛЛАНА.

0
446

МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд, судлаачид, ТВ9 телевизийн хамтарсан баг орон нутагт ажиллахаар аян замдаа гарлаа.

Энэ удаад Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудын төв болон Уянга, Байдраг, Цэнхэр, Төв аймгийн Заамар сумдад ажиллах юм.

Тухайн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд, тэдгээрийн гишүүдэд сургалт зохион байгуулж чадавхжуулах, харилцан мэдээлэл солилцох нь орон нутгийн ТББ-ууд цаашид  гишүүд, иргэдийнхээ мэдлэг дадлыг эерэгээр өөрчлөх, тэдний оролцоог хангах боломжийг олгож хамтран ажиллах зорилготой билээ.

Орон нутагт ажиллаж сургалт-зөвлөгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр:

  1. Орон нутаг дахь байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-ууд  байгаль хамгаалал, ялангуяа байгалийн нөөцийн чиглэлээр хэрэгжүүлж буй  үйл ажиллагааны талаарх ойлголт мэдлэг нэмэгдэнэ.  
  2. Байгаль орчны холбогдолтой хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт мониторинг хийхэд салбар зөвлөлүүдэд тусалж хамтын ажиллагаа сайжирна.
  3. Орон нутагтаа буй гол, мөрөн, нуурын талаарх бодит мэдээлэл цуглуулах, ашиглалтын хэмжээ, нөхцлийг үнэлэх, хамгаалах талаарх орон нутгийн ТББ-ууд, иргэдийн чадавх дээшлэнэ.
  4. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн ТББ-ын талаар УЗ-ийн гишүүд бодит мэдээлэлтэй болно.
  5. Зөвлөлдөх уулзалтад хамрагдсан салбар зөвлөлүүд, орон нутгийн гишүүн ТББ-уудын дуу хоолой шийдвэр гаргах хүрээнд нөлөөлж эхэлнэ.