БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ СҮЙТГЭСЭЭР Л БАЙХ УУ

0
471

“Бид Туул голынхон” ТББ-ын санал хүсэлтийн дагуу “Сэлбэ голын урсацыг тохируулгын усан сан байгуулах” төсөл-тэй газар дээр нь танилцлах бүрэлдэхүүнд орж ажиллалаа.

НБОГ-ын захиалгаар хийгдэж байгаа тус ажил нь 2 үе шаттай явагдахаар гэрээ байгуулсан бөгөөд одоо 1-р үе шат далан босгох ажил нь 60%-тай үйл ажиллагаа нь үргэлжилж байна.Нийтийн эрх ашгийн төлөө бүтээн байгуулж байгаа гэх боловч тухайн ажлаа гүйцэтгэж байгаа компани нь Бага баянгийн аманд 3-н булгийн урсац дээгүүр хөндлөн огтолж торлог ургамал бүхий газрыг 60см-ийн гүнтэйгээр хөрс хуулалт хийхдээ тухайн газарт сүйдэж буй ургамалыг шилжүүлэн суулгах ямарч арга хэмжээ аваагүй. Хуулсан хөрс ургамлын зарим хэсгийг шороо асган дарж хаясан. Өнгөн хөрсөө далангийн тохижилтын ажилдаа эргэж ашиглана гэсэн тайлбар хэлж байгаа.Ажлын талбайд багтаж байгаа сүйдсэн хэсгийн дүйцүүлэх үнэлгээг хийхдээ маш бага үнэлгээ тогтоосон, ажлын төлөвлөгөө байгаль орчны нарийвчилсан үнэлгээн дээр дүйцүүлэх үнэлгээ хийсэн гэх боловч одоо болтол харилцан “Ажил гүйцэтгэх гэрээ” хийснээс биш нөхөн сэргээх ямарч гэрээ хийгээгүй, гэрээ хийгээгүй тул нөхөн сэргээх ажил ч хийгээгүй. Зөвхөн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр далангийн ажил хийж байгаа нь тодорхой болсон. Нөхөн сэргээлтийн ажлын гэрээгүй тул хэзээ хаана хэрхэн хийх нь тодоорхой биш байна.Энэ төслийн байгаль орчины нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ, НЗДарга болон Улаанбаатар хотын захирагчийн тушаал, журам, зөвшөөрөл, мөн ажил гүйцэтгэх талуудын гэрээ, НИТХ-ын тушаал шийдвэрүүд гээд бүх зүйл хууль журмын дагуу явсан уу гэдэг дээр бас хардах зүйлүүд ч байна.

Түүгээр зосгохгүй зам дагуу намгархаг хэсэгт илүүдэл шороогоор хог дарж түрсэн дүр зураг ч байлаа. Нүдэн дээр талбай байхгүй гэсэн нэрээр замын хажуугийн мод бут торлог ургамал дээр шороо асгаж байгаатай ч таарав.Нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй гэх тухайн байгууллагууд яагаад ийм сайхан ажлаа нийтэд дэлгэхгүй байгаа юм бол. Энэ төслийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр чимээгүй хийгээд өнгөрч байгаа нь олны анхаарлыг татаж байна.