ЦЭВЭР АГААР-ХҮНИЙ ЭРХ

0
510

ЦЭВЭР АГААР БОЛ ГОО САЙХАН ЮМ ЦЭВЭР АГААР БОЛ ШУДРАГА ЁС ЮМ ЦЭВЭР АГААР БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ ЮМ

Агаарын бохирдлын хор хөнөөл насанд хүрэгчдээс илүү хүүхдэд нөлөөлдөг буюу хамгийн их хохирогч нь хүүхдүүд байгаа талаар илтгэгчид судалгаа, баримт, нотолгоотой танилцууллаа. Эко Соёл Сан-Eco Culture Foundation -аас санаачлан зохион байгуулсан Эко эмэгтэйчүүд III чуулганаар “Агаарын бохирдол: ХҮҮХЭД” сэдвийг хөндөж гарц шийдэл эрэлхийлэв.

Цэвэр агаар-Хүний эрх” сэдвээр явагдсан Эко эмэгтэйчүүд форумд 8-н илтгэгч эмэгтэй өөр өөрсдийн өнцгөөс судалгаа шинжилгээтэй гарц шийдэлтэй мэдээллүүдийг багтааж тависан бөгөөд илгэлүүдийн хооронд “Буухиа-илтгэл” гэсэн шинэ хэлбэрийг санаачлан туршсан ба илтгэгч ба оролцогч нарт сонирхолтой байлаа.

Тус форумд МБОИЗ-ийг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа “Бид яагаад оролцох ёстой вэ?” сэдвээр илтгэл тавилаа. Байгаль орчин болон иргэдийн эрүүл мэндийн асуудлууд одоогийн төрийн бодлогод яагаад орхигдоод байгаа шалтгаан болоод цаашид үүнийг шийдвэрлэхэд төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах бид өөрсдөө хэрхэн оролцох ёстойг цөөн хэдэн баримтаар дурдахыг хичээлээ. Өөрт хамааралтай чухал зүйлсдээ өөрсдөө анхаарахгүй байгааг баримтаар харуулж ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ шаардлагатайг дурдлаа.

Чуулганаас “Агаарын бохирдол: Эх хүүхдийн эрүүл мэнд” хүрээнд СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ хийх баг бүрдүүлж ажиллах шийдвэр гарсан бөгөөд олон нийтийн оролцоо чухал байгааг онцлов. Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл -ийн гишүүд, дэмжигчид стратегийн өмгөөлөл дээр манлайлан оролцоно. Та ч бас нэгдээрэй. #агаарынбохирдол#экоэмэгтэйчүүдфорум#цэвэр_агаар_хүний_эрх#SaveTheChildren#нээлттэйсонсголшаардажбайна