ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

0
596

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ойн баярын мэндийг үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн нийт ажилчдад хүгэе.

ТҮҮХ; “Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаарыг 1913 оны 3 дугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй.

Улмаар Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Тэртээ 110 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын  том хувьсгал байв. 

Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан буриадын их номын хүн Жамсраны Цэвээн Монголын анхны сонин “Шинэ толь”-ийг 1913 оны 3 дугаар сарын 6-нд эрхлэн гаргасан юм.

Тэрбээр 1909 оноос эхлэн Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байв. ”Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” буюу шинжлэх ухааны суртал нэвтрүүлэг хийх сэтгүүл гарсан энэ хэвлэл 5 дахь дугаараасаа сонины хэлбэртэй болж, нийгэм улс төрийн амьдралыг тусгаж эхэлжээ.

Ж.Цэвээн нь 1915 оны 9 дүгээр сараас “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхэлжээ. Тэрээр Ардын хувьсгалын дараа О.Жамьянгийн хамт шинэ Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1922 онд байгуулалцаж байжээ. ЭХ СУРВАЛЖ:Chuhal.mn