Хүний эрхийн олон улсын өдрийн мэнд хүргэе/Happy International Human Rights Day

0
188

“Хүн бүр тэгш эрхтэй байж шударга ёсыг эрхэмлэн эв нэгдэлтэй амьдрах ёстой” Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталсны 75 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Энэ өдөр Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг байна.

Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол:-Хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхэтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс юм.

Өнөөдрийн нийгмийн байдал, амьдрах орчин Монгол хүн бүрийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байгааг Төрийн өндөрлөгүүд анхааралдаа авч хариуцлагаа хүлээж сурах нь энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх эхний зорилго юм.