МБОИЗ-ийн төлөөлөл орон нутагт ажиллаж байна. Дундговь аймаг дахь салбар зөвлөл өнгөрсөн 10 сард шинэчлэн байгуулагдаж анхны ажлаа буюу 3 суманд Ашигт малтмал, эрдэс баялагийн салбарын ил тод байдлын талаар сургалт зохион байгуулж байна. Удирдах зөвлөлөөс Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нар болон мөн хуульч Дашдэмбэрэл хууль эрхзүйн талаас нь мэдээлэл сургалт өгч байна. Сургалт мэдээллээс гадна орон нутагт гишүүдийнхээ байр суурийг бэхжүүлэх, төрийн байгууллага, иргэдтэй нь холбох ажлыг хийж салбар зөвлөлийг чадавхжуулах зорилготой байлаа.
Тэд Дундговь аймгийн Баянжаргалан, Дэрэн сумдын иргэд, төрийн бус байгууллагын ажилтан албан хаагч, удирдлагууд, аж ахуй нэгжийн төлөөллүүдийг оролцуулан сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажил зохион байгуулна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах, түүнд төрийн байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгж байгууллага ямар эрх, үүрэгтэйгээр оролцох талаар сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Мөн байгаль орчны хуулиудын талаар эрхзүйн мэдлэг, мэдээлэл хүргэж байна.
Дэрэн сум нь уул уурхайгүй бүс нутаг болж, органик мал аж ахуйг хөгжүүлсэн сум байхыг зорьж байгаа онцлогтой гэдгийг иргэд хэлж байв.