Уул уурхайн олон нийтийн хяналт,шийдэл/Public control of mining and solutions

0
88

Неолиберализмаас татгалзья. 2023 оны 11-р сарын 24-ний өдөр БОАЖЯ болон Оюу Толгойгоос зохион байгуулсан хуралд “Уул уурхайн олон нийтийн хяналт, шийдэл” сэдвээр МБОИЗ-н Удирдах зөвлөлийн гишүүн Г.Галтайхүү, Гүйцэтгэх захирал Т.Цэрэн нар хамт илтгэл тавилаа.

Латин Америкийн хариуцлагагүй уул уурхайн алдаа, баялгийн хараалаас жишээ татаж анхаарууллаа. Зөвхөн эдийн засагт суурилсан бидний гулсаад орж буй Неолиберализмын бодлого яаж улс орнуудыг ядуурал, байгалийн гамшиг, зөрчилдөөнд хүргэж буйг харуулахыг хичээлээ. Мөн Зүүн хойд Азийн байгаль орчин, судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэнгийн илтгэл маш их таалагдаж олон хүмүүсийн сэтгэлд үлдлээ.