“Миний Дэлхий, Миний Ус, Миний өв соёл” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэрэгт хүүхэд залуусыг уриалж байна.Бүх сэтгэл, зүтгэл, зорилгоо нэгэн чигт зориулж эх дэлхий, байгаль экологи, өв соёлынхоо төлөө ажиллаж амьдарч буй Д.Туяа нь эколгич мэргэжилтэй бөгөөд өөрөөсөө зардал мөнгө гарган аймаг сумдын хооронд явж орон нутагт тулгарч буй бүхий л асуудалд малчид ард иргэдийг уриалан, тэдэнд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн газар нутгаа хамгаалсаар байна.