Өнөөдөр дэлхийн ойн өдөр тохиож байна.

“Ой ба инноваци: Илүү сайн ертөнцийг бий болгох шинэ шийдэл” сэдэв, уриан дор 2024 оны “Ой модны өдөр”-ийг тэмгэхлэж байна.

Инноваци, технологи нь улс орнуудыг ойнхоо талаар хянаж, тайлагнах боломжийг өөрчилсөн. Ойн мониторингийн шинэлэг, ил тод байдлын ачаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид 13.7 тэрбум тонн нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулж, нэмэгдүүлсэн талаар мэдээлсэн байна.

Жил бүр 10 сая га талбай ойн хомсдолд өртөж, 70 сая га талбай түймэрт өртөж байгаа тул түймэр, ойн хомсдолоос урьдчилан сэргийлэх, тогтвортой түүхий эдийн үйлдвэрлэлийг бий болгоход технологийн шинэчлэл шаардлагатай байна.

Технологийн шинэчлэл нь уугуул иргэдийг газрын зураглал хийх, газар нутгийг баталгаажуулах замаар хүчирхэгжүүлж чадна. Тэд дэлхий дээрх бүрэн бүтэн үлдсэн ихэнх ойн хамгаалагчид бөгөөд уламжлалт газар нутгийг зураглаж, баталгаажуулж, уур амьсгалын санхүүжүүлэх боломжийг олгох үүрэг гүйцэтгэхэд тусална.

Бид яагаад модыг хамгаалах ёстой вэ? -Мод нь бүх амьд байгалийн ээж юм. – Цэвэр агаар цэнгэг усны эх булаг юм. – Уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлөгч, сааруулагч юм. -Хөрсний эвдрэлийг сааруулж, хөрсийг эрүүлжүүлэн хамгаалдаг юм. -Экосистемийг хамгаалагч, бүрдүүлэгч тэгэтгэгч юм. – Эрүүл мэндийг хамгаалан тэтгэгч юм. Бидний амьсгалах агаарыг цэвэршүүлэгч билээ.