Дэлхий нийтээр 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил олон улсад “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Дэлхийн нийт хүн амын 2.2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байгаа энэ цаг үед Ус ба Энхтайван уриаг сонгон хүн бүрт тэгш, хүртээмжтэй боломж бүрдүүлж, цэвэр усаа хайрлан зөв зохистой хэрэглэхийг уриалж байгаа билээ.
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг, гэвч бид дор бүрнээ зөв хэрэглээг хэвшүүлэхгүй бол 2025 онд Дэлхийн хүн амын 2/3 нь цэвэр усны хомсдолд орохыг анхааруулж байгаа нь усны үнэ цэнийг ойлгон хамгаалахын чухлыг илтгэж байна. #Дэлхийн_усны_өдөр # Цэнхэр_алт_усаа_хайрлая