Ирээдүйн байгаль хамгаалагчид: УС БА ЭНХТАЙВАН

0
34

Дэлхийн усны өдрийн хүрээнд МБОИЗ, ХААИС-н Экологийн тэнхимтэй хамтран экологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулсан “Эрдэм шинжилгээний хурал”-н дүн гарлаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ танилцуулсан оюутнууд бүгд 2023 онд хийсэн судалгааны ажлуудын хүрээнд илтгэл бэлтгэн оролцсон бөгөөп эхний 3-н байрыг шалгаруулж эрдэмтэн багш нарын бүтээлийн дээж болон мөнгөн шагналаар шагнаж хийсэн ажлыг нь үнэллээ.

1️⃣байр Байгаль орчны хяналт үнэлгээний 4-р курсын оюутан А.Энх-Амгалан

2️⃣байр Байгаль хамгаалалын экологийн 3-р курсын оюутан Б.Ганбат

3️⃣байр Экологийн 4-р курсын оюутан Н.Энхзул нар судалгааны ажлаараа шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаараа илтгэл тавьж, багш нараасаа зөвлөгөө авч, өөрсдийнхөө ажлын үр дүнг танилцуулсан бүх оюутнууддаа сурлагын, судалгааны ажлуудад нь өндөр ажилт хүсье.