НОГООН ПАРЛАМЕНТ ба “Амьтны тухай “

0
134

МБОИЗ-ийн Ногоон Парламентын 4-р сарын хуралдаан өнөөдөр цахим болон танхимаар болж БОАЖЯ, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХААИС болон МБОИЗ-ийн гишүүд оролцон санал солилцлоо.

Хэлэлцсэн асуудал: -Зэрлэг амьтан хамгаалах хууль эрх зүй сэдвээр ХХААХҮЯ-ны салбарын хяналтын газар Х.Бодьсайхан -Амьтны тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, “Зэрлэг амьтны өвчлөл’ доктор Р.Самъяа

Дээрх асуудлуудын хүрээнд “Ангийн тухай хууль’ болон “Амьтны тухай хууль “-дыг салгаж хуульчлахын ач холбогдол, “Мал амьтны тухай хууль’-д тусгагдаагүй зарим анхаарах асуудлууд зэргээр санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай оронд тулгамдаж буй амьтны тухай олон асуудлууд байгаа, түүнийг боломж бололцоогоороо шийдэх гэж ажиллаж байгаа ч бодлогын орчны уялдаа холбоо сул байгаагаас асуудлууд хүндэрч байгааг анхааралдаа авахыг оролцогчид чухалчилж байлаа.

Мэргэжлийн амьтан судлаач, агнуур зүйч, биологич мэргэжилтнүүдийн хомсдолд орж байгаа тул төрийн зүгээс бодлогоор дэмжин, сургалтын хөтөлбөрүүдийг нарийвчлан (амьтан бүрээр судлаач мэргэжилтний залуу халааг бэлтгэх) оруулж суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх хүртэлх арга хэмжээ авахгүй хэрэгтэйг ч санал нэгтэй хэлэлцэж цаашид авах арга хэмжээний шийдлүүд гаргаж хамтран ажиллахаар ярилцлаа.