Эдийн Засгийг сэргээх нэрээр Алт-3 аяныг эхлүүлж байгааг бид эсэргүүцнэ.

Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан “Алт-3” аян (УИХ-ын 2025 оны 85 дугаар тогтоол)-ны нэр дор тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээт газрыг хамгаалалтаас гаргахаар болсныг эсэргүүцэж байгаль хамгааллын салбарт ажилладаг олон арван эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчидтай хамтран МБОИЗ-хөн бид хэвлэлийн бага хурал хийлээ. Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг өөрчилсөн энэ заалт бол Монгол Улсын хувьд үхлийн заалт болж байна. Төр барих дээд байгууллага УИХ өөрөө хуулиа зөрчиж байна. Зөвхөн алттай холбоотой энэ заалтыг оруулж ирж байгаа мэт боловч ирээдүйд маш хор хөнөөлтэй. Дотоодын болон олон улсын маш олон хуулийг зөрчиж байна гэж тэд онцоллоо. Монгол Улсын Засгийн Газар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, гэрээгээ зөрчин “АЛТ” нэрийн дор тусгай хамгаалалттай газар нутгийн хилийг өөрчилж, уул уурхайд “нээлттэй” болгосон даруй 20-д жил өнгөрчээ.

  • МБОИЗ-ийн Тэргүүн Г.Галтайхүү:Тусгай хамгаалалттай болгох нь Газар нутгийг хамгаалах хамгийн сайн арга билээ.

Одоо яригдаж буй “ АЛТ-3” аянд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хил”-ийн цэсийг өөрчлөн байж, Тусгайлан хамгаалж, дархалсан газруудад уул уурхайн олборлолт явуулахаар гишүүд нь мэдээлэлгүй, наадмын үеэр, чуулганы ирц бүрэн бус, ард иргэдийн анхаарал суларсан энэ цаг дор батлахаар зүтгүүлж байгааг эрс эсэргүүцэн

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

Монголын байгаль хамгаалагчдын холбоо болон бусад гишүүн байгууллагуудтайгаа, эрдэмтэн судлаачидтай нэгдэн Хэвлэлийн хурал хийж, одоо байгаа нөхцөл байдлыг яагаад эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХДарга, Улсын Их Хурлын гишүүдэд албан шаардлага хүргүүлж байна .

Эдийн засгаар халхавчилсан энэ бусармаг хулгайг хэрэв зогсоохгүй бол цаашид Иргэний нийгмийн байгууллагынхан нэгдэн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно.

You May Have Missed