Эртний хаад ноёдын булш бунхныг хэвлийдээ тээж, Хүннүгийн үеийн түүх дурсгалыг хадгалж, мөнх цэвдгийн ундрага болсон Ноён уулын хувь заяа Канадын Уул уурхайн компани болох Сентерра Гоулд Монголиа ХХК-ийн эзэмшилд шилжээд байсан билээ. 2015 оноос эхлэн нутгийн иргэд болон мөн гадны уул уурхайн компанийн хооронд өрнөсөн тэмцлийн холбогдох шүүх хурал 37 удаа хойшилж, шүүх засаглалын түүхэнд бичигдэх үйл явц болж байв. Тэгвэл энэхүү маргааны эцсийн шийдвэр гарч 2018 оны 06 сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өдрийн Энэхүү үйлд сэтгэл зүрхээрээ хамт байж, өнөөдрийг хүртэл уйгагүй тэмцэлдэж, эх орон газар нутгаа авран хамгаалж чадсан нийт Монголчууддаа гүнээ талархал илэрхийлье. Булган сүүл дагуулсан Ноён хайрханы лус савдаг ивээж эх орны ариун хөрсөөр хэвээр үлдээх хувь заяаг бидэнд олголоо. Энэ мэтээр Монгол улсын бүхий л газар нутаг гадны хүүр тоноочдын гар хөлөөс амь бүтэн, агаар цэвэр мултрах болтугай…

Элэг зүрхнээс уяатай

Энхрий Монгол нутаг минь

Эцэг эхээс заяатай

Эрднийн алтан өлгий cialis pas cher минь…

Эх сурвалж:ulsturch.mn