Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аянд МБОИЗ-ийн ажлын алба болон Баян-Өлгий аймгийн салбар дарга нэгдлээ.

-Энэхүү төсөл үндсэн хоёр үе шаттай 2018 -2019 оны хичээлийн жилд энэхүү аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд дараагийн үе шатандаа улсын хэмжээнд бүх ЕБС-иуд дээр хэрэгжиж эхлэх юм. Ногоон паспорт олгох сурагчид бол Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн IX-XI ангийн хүүхдүүд байх юм. Энэхүү “Ногоон паспорт” нь 12 хуудас бүхий жижиг дэвтэр гэж ойлгож болно.

НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААС”  Тогтвортой хөгжлийн зорилт-2030 нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичигт чанартай боловсролыг дэмжих, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, далай тэнгисийн нөөцийг хамгаалах, хуурай газрын эко системийг хамгаалах зэргийг хэрэгжүүлж байна.

Тогтвортой хөгжил гэж юу вэ? Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах нөхцөлийг  алдагдуулалгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ хангах замаар хөгжих, нийгмийн хөгжил юм.

Ногоон паспорт нэгдсэнээр өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгахад орших юм. Хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба Усаа хэмнэе, хог хаягдлаа ангилъя, эрчим хүчээ хэмнэе, орчноо цэцэгжүүлье,  уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны боловсрол, хариуцлагатай иргэн, байгальд ээлтэй аялъя,  хаягдал зай хураагуур гэх мэт 12 ажлыг тусгасан байгаа.   Эдгээр ажлуудын сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлж, тус бүртээ оноо тавих юм. Ингэснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болохоос гадна сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх боломжтой болж байгаа юм.