АЛТАЙ ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/57 дугаар тушаалаар батлагдсан шинэчилсэн журмын дагуу талуудын оролцооны зөвлөлийг шинэчлэн байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулах тус сав газрын УННМ-ийн төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэнд талуудын оролцоог хангах, санал зөвлөмж авах, сав газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүний эрх тэгш, харуцлагатай, хамтран ажиллах боломж нөхцөл, уялд холбоог сайжруулах тавдугаар хуралдаан болж байна.
Сав газрын тавдугаар хуралдаанд МБОИЗ-ийн тэргүүн доктор Б.Эрдэнэ Иргэний нийгмийн байгууллага, хөгжил төлөвшил, тогтвортой ажиллах боломжууд, Нийгмийн хариуцлага /Иргэн,ААН/ сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Хуралдаанаар Сав газрын зөвлөлийн үйл ажиллагааны 2016-2018 оны тайлан, сав газрын захиргааны даргын үр дүнгийн гэрээний биелэлт, УННМ-ийн төлөвлөгөө боловсруулах үйл явц, мэдээлэл, 2018 оны төлөвлөгөө, УННМ-ийн төлөвлөгөөний боловсруулалт явцын талаарх мэдээлэл, Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах удирдах тэргүүлэгчид сонгох, хурлын дэг журмыг батлах, ажиллах журмын танилцуулга, хэлэлцүүлэг, шинэчлэсэн журмын дагуу сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг сонгож батлахаар 2018.06.14-15 хооронд Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн хурлын зааланд үргэлжлэнэ. БОАЖЯ, МБОИЗ, Сав газрын захиргаа, Сав газрын зөвлөл, Minis төсөл, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлүүд оролцож байна.