Хог хаягдлын менежментийн талаар судалгаа хийж байна
Сүүлийн жилүүдэд манай улсад хот, суурин газрууд олширч хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэний улмаас хог хаягдалаас агаар, ус, хөрс их хэмжээгээр бохирдож байгаа. Энэ нь эрүүл аюулгүй амьдрах орчныг хязгаарлагдмал болгох, хүрээлэн буй орчныг бохирдуулж буй гол хүчин зүйл нь болоод байна. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд 10 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь өдөр тутам ашиглагддаг хэмээн мэдээлдэг байна.
Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хог хаягдлын асуудал хурцаар тавигдаж байна.
JCS олон улсын байгууллагын судлаач, хог хаягдлын менежментийн мэргэжилтэн Бен, МБОИЗ-ийн судлаачидын хамт 2015 оны 3 сарын 6-15-ны хооронд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн талаар судалгаа хийв.
Судалгааны ажлын хүрээнд БОНХАЖЯ, Нийслэлийн захирагчийн албаны холбогдох мэргэжилтнүүд, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн холбооныхонтой уулзалт хийж, үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн чиглэлээр барьж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар уулзалт хийж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.
Манай улс хог хаягдлын менежментийг сайжруулах талаар багагүй хөрөнгө зарцуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа билээ.
Судалгааны багийнхан энэ талаар хамгийн бодитой ажил хийж буй үндэсний үйлдвэрлэгчидийн байгуулсан хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд болон Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүд, МАА, тахианы аж ахуйнуудын үйлдвэрлэлийн технологи, хог хаягдлын асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судалгаа хийж, Нисэх орчмын хуримтлагдсан хог хаягдал бүхий хөрсийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж буй “Туулын хар шугуй” ТББ, “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын хийж буй конпос зэрэг бүтээлч ажлуудын үр дүн, менежменттэй танилцаж, уулзалтууд зохион байгуулав.
Судалгааны ажлын явцад манай иргэд, үйлдвэрлэгчид хогны анхан шатны ангилан ялгалт хийж сураагүй, хийх аргаа мэддэггүйгээс үүдэлтэй замбараагүй хог хаягдал бий болох эх үүсвэр бий болдог нь харагдаж байв.
Энэ нь хүн амын эрүүл ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болж байна.
Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд томоохон амжилтад хүрч байгаа нь судалгааны ажлын явцад харагдаж байв. Үйлдвэрлэгчдийн хамгийн гол бэрхшээл нь санхүүжилт болон үйлдвэрлэгчидээ дэмжих менежментийнн бодлого маш муу, хөрөнгө оруулалт, санхүүжилт эзнээ олдоггүйг онцолж байв.
Судалгааны багийн ахлагч Бен удахгүй МБОИЗ-ийн гишүүн байгууллагуудад хог хаягдлын менежментийн талаар хийсэн судалгааны талаар танилцуулга хийх болно.
Post Comment