БОАЖ-ын сайдын тушаалаар энэ жил улсын хэмжээнд 39.7 мянган га-д ойн цэвэрлэгээ хийх нь. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодруулахад:

-Ой цэвэрлэхэд ойн замгүйн улмаас шавар намаг, гол ус нөлөөлөхөөс гадна ойн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгж байгууллагын хүн хүч, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй, мөн түймрийн аюултай үе, хуурайшилттай холбоотойгоор хавар, намрын улиралд ой хаадаг зэрэг шалтгааны улмаас ахицтай хийгдэж чадахгүй байна. Гэхдээ энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр дээрх баталсан хэмжээнээс 30,0 гаруй мянган га ойг  цэвэрлэх байх. Ойн тухай хуулинд заасны дагуу сумын ИТХ-аас ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлөөр ойн цэвэрлэгээ хийх хуваарийг баталсаны дагуу ойд цэвэрлэгээ хийгддэг. Яамны зүгээс зөвхөн мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиладаг.

Тодруулга: Манай улсын ойн сангийн 2,7 сая.га талбайд 70,2 сая шоометр унасан хатсан модны нөөц байна.

Эх сурвалж: www.gereg.mn