МБОИЗ-ийн Ногоон Парламентийн хуралдаан болж өндөрлөлөө

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 302 тоот хурлын танхимд Ногоон парламентийн хурал боллоо.  Хуралдаанаар Нийгмийн хариуцлага ба Төрийн бус байгууллага сэдвээр тэргүүн Б.Эрдэнэ илтгэл тавьж үргэлжлүүлэн Ногоон парламентийн 2017-2018 онд хийсэн ажлын танилцуулга хийлээ.

         2018 оны 11-р сард болох Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Байгаль орчны ТББ-уудын Үндэсний VI чуулган зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын танилцуулга хийгдэж цаашид хийгдэх ажлын талаар ярилцав. 2014 онд батлагдсан МБОИЗ-ийн Дүрмэнд өөрчлөлт оруулах талаар ярилцаж ажлын хэсэг байгуулав.