МБОИЗ-ийн гишүүн Төрийн бус байгуулагууд ёс зүйн код-д нэгдэж батламжаа гардлаа. МБОИЗ-ийн дүрмээр Төр хувийн хэвшилийн байгуулагуудын түншлэл, хамтын үйл ажиллагааг тогтвортой, ил тод, шудрага явуулах, гишүүн байгууллагуудын оролцооны тэгш байдлыг хангах үүднээс энэхүү зарчимд нэгддэг.  ТББ–ууд аливаа үйл ажиллагааг явуулахдаа Ёс Зүйн хэм хэмжээндээ захирагдан, бусдын нэр хүнд, эрхэм чанар, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахад илүү дөхөм болгохын тулд энэхүү “Ёс Зүйн Код”-д   нэгдэн ордог байна.

Энэхүү Батламжийг МБОИЗ-ийн албан ёсны гишүүн, байгаль орчны чиглэлээр тогтвортой, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд авдаг.

Одоогийн байдлаар энэхүү батламжийг 90 гаруй төрийн бус байгууллага гардан аваад байна.