МБОИЗ-н УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

0
980

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2017 оны 05-р сарын 29 нд хуралдлаа. Энэ удаагийн хурал өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдаж, 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд УЗ-ийн 9 гишүүнээс С.Амгаланбаатар, Д.Басандорж, З.Болдбаатар, Д.Гэрэл, Д.Эрдэнэцогт нар оролцов.

Хуралдааны эхэнд МБОИЗ-ийн дэргэдэх Төслийн нэгж болон II улирлын үйл ажиллагааны тайланг тэргүүн Б.Эрдэнэ, Төслийн нэгжийн захирал Б.Баттогтох нар танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллаар УЗ-ийн гишүүн З.Болдбаатар МБОИЗ-ийн  АТГазартай хийгдсэн зөвлөлдөх уулзалтын товч мэдээлэл болон АТГ-ын дэргэдэх хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэгчийг өргөн барьж, батлах тухай асуудлыг хэлэлцүүлэв. Мөн УЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах хүсэлтээ илэрхийлсэн Д.Сүхгэрэлийг чөлөөлөх тухай тогтоолын төслийг тэргүүн Б.Эрдэнэ танилцуулж, санал хураасан аж. Дээрх асуудлыг хуралдаанд хүрэлцэн ирсэн бүх гишүүдийн саналаар Д.Сүхгэрэлийг УЗ-ийн гишүүнээс чөлөөлж, МБОИЗ-ийн тавдугаар чуулганаар батлагдсан дүрмийн дагуу, гишүүдээс авсан саналын эрэмбээр Ж.Ганбаатарыг УЗ-ийн гишүүнээр томиллоо.

Хэлэлцэх асуудлын дагуу МБОИЗ-ийн дэргэдэх Ёс зүйн хороо байгуулах тухай асуудал дээр гишүүд нэлээд санал зөрөлдсөний эцэст, дээрх асуудлын дагуу эрх зүйн орчинг бий болговол тус хороог байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэнээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.

МБОИЗ-ийн ажлын алба