Байгаль орчин аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, “Тогтвортой хөгжил судлалын төв” -тэй хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг сурвалжлахуй” сэдэвт онол, дадлагын сургалтсэтгүүлчдийн дунд зохион байгуулагдсан байна. Сургалтад Баянхонгор, Сэлэнгэ, Орхон аймгийн сэтгүүлчдээс гадна Улаанбаатар хотод ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хамрагдаж, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Эх дэлхийн өдөр” , БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрөөр “Сургагч багш” –ийн сертификатаа гардан авлаа. Уг арга хэмжээнд БОАЖЯамны ЦТХОҮХ-ийн дарга Ц.Уранчимэг, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгалан, ахлах мэргэжилтэн Д.Одонхүү, “Тогтвортой хөгжил судлал” төвийн Зөвлөх багш, доктор Б.Эрдэнэчимэг нар оролцож, сургагч багшаар бэлтгэгдсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

Дээрх сэтгүүлчид сургалтад хамрагдах үедээ тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан 10 гаруй бүтээл туурвиж, олон нийтэд хүргэсэн нь сургагч багшийн болзол хангах томоохон үзүүлэлт болсон байна. СургалтаарТогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай үндсэн ойлголтыг эзэмшүүлэхээс гадна ISO, “Ногоон барилга” , “Ногоон эдийн засаг” , “Тогтвортой хэрэглээ” зэрэг сэдвээр нэг дор олон талын мэдлэголгодгоороо онцлог ач холбогдолтой аж. Сэтгүүлчид дээрх чиглэлээр мэргэшсэнээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030” , “Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого” -ын хэрэгжилтийг эрчимжүүлж, олон нийтэд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.         МБОИЗ- ажлын алба