Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл(МБОИЗ)-ийн төлөөлөл,аймгуудын салбар зөвлөлийн дарга нарын хамтаар 2017 оны 06-р сарын 06-07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллав. МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн “Аргаль, агнуур судлалын төв” ТББ-Тэргүүн Доктор Амгаланбаатарын санаачилгаар “Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг ТББ-д хариуцуулан бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлснээр хүрсэн сайн туршлагыг дэлгэрүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн сургалт семинарыг МБОИЗ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд амжилттай зохион байгууллаа.

Тэнхимийн сургалтын хүрээнд: –

“Их нартын БНГ-ын байгалийн нөхцөл, түүх соёлын дурсгалууд”- сэдвээр Их Нартын БНГ-ын Хамгаалалтын захиргааны хяналт шалгалт, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Анандпүрэв

“Их нартын БНГ-ын хамгаалалтын менежментийг төрийн нэрийн өмнөөс гэрээгээр хариуцаж ажилласан туршлага, үр дүнгийн тухай” – Их Нартын БНГ-ын Хамгаалалтын захиргааны дарга С.Амгаланбаатар

“Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас ТХГ-ын менежментийг хэрэгжүүлэх талаар баримталж буй бодлого, үр дүн”- сэдвээр Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлогын Хэлтсийн дарга Ч.Төвшинтөр

МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Н.Эрдэнэсайхан “Иргэдийн оролцоотой байгаль орчны мониторинг хийх аргачлал”-ыг танилцуулж – “Байгаль орчны холбогдолтой жижиг төслийн санал бичих зөвлөгөө”-г өглөө. – Түүнчлэн “Газрын доорх уст давхаргын усны бохирдол болон усны урсац хамгаалах шаардлага” сэдвээр – “Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Д.Гансүх (water_ganaa@yahoo.com), мэргэжилтэн Э.Жанчивдорж нар тус тус илтгэл тавьж макет дээр танилцуулга хийлээ.