МБОИЗ-ийн гишүүд хандивт нэгдсээр байна

0
1240

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс санаачилан өрнүүлж буй түймрийн голомтод ажиллаж буй хүмүүст бодит тусламж үзүүлэх хандивыг өрнүүлээд байгаа билээ. Өчигдөр буюу 2017 оны 07-р сарын 16-ны өдөр тус үйл ажиллагааг эхлүүлэн, ажлын албаны зүгээс үндэсний үйлдвэрлэлийн, давхар шүүгчтэй 370 ширхэг маскийг эхний ээлжинд хандивлалаа.

Одоогоор МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн “Хатан туул хөдөлгөөн” ТББ –ын тэргүүн Д.Эрдэнэцогт, “Аргаль” ТББ-ын  тэргүүн С.Амгаланбаатар, “Монголын мэргэжлийн Анчдын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Гэрэл, МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ, төслийн нэгжийн захирал Б.Баттогтох, гүйцэтгэх захирал Б.Наранмандах, “Экологийн гурвалжин” ТББ-ыг төлөөлж Б.Хишигбаяр, ажлын албаны мэргэжилтэн Х.Дэжидмаа, “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Тунгалаг нар мөнгөн хандив,  Н.Наранцэцэг тэргүүнтэй “Монголын байгаль эхийн аврал сан” ТББ-ын зүгээс өөрсдийн гараар хийж бэлдсэн боорцог, хар цай, лаа, чүдэнз, хурууны боолт зэрэг материаллаг  зүйлсийг зохион байгуулах ажлын хэсэгт хүлээлгэн өглөө.

Хандивт нэгдэх хувь хүн, гишүүн байгууллагууд МБОИЗ-ийн ажлын албанд өөрийн биеэр ирж хандиваа хүлээлгэн өгөхөөс гадна, дансаар өгч болно.

Хандивтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ажлын албаны 7013 1400 утсаар хандив зохион байгуулах комиссын дарга “Онон улз” ТББ-ын тэргүүн Л.Отгонцэцэг болон ажлын албаны ажилтнууд, гүйцэтгэх захиралтай холбогдон авч болно.