71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 30.1 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ

0
1304

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагад он гарсаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ.

Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 30.1 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар 33 гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Гал түймэр татсан тамхиа бүрэн унтраалгүй хаясан, үнс нурмаа ил задгай асгасан болон ил задгай гал түлсэн зэргээс шалгаалан гарсан байна.

Ж.Батсайхан