НОГООН ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

0
2136

Ногоон парламентын ээлжит хуралдаан 2-р сарын 25-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын зааланд боллоо. Тус хуралдаанд Ногоон парламентын гишүүд болон ТББ-ын төлөөлөлийн 24 хүн оролцлоо.

Ногоон парламентын хуралдаанд “Биоаюулгүй байдлын тухай Картагены протокол”-ын талаар БШУ-ны доктор Ж.Оюунбилэг, “Ойн баялагийн ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримтлаж буй бодлого, арга хэмжээ”-ний талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбат, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Т.Сэлэнгэ нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид асуулт асууж, хариулт аван санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хуралдаандаа идэвхтэй оролцлоо.