Өмнөговь аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элс. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгэнд тооцогдох юм.Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс,ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм. Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг.  Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүд хужирласан нутаг юм.