Сангийн яамнаас 2019 оны 10-р сарын 24-ний өдөр “Ерөнхий гэрээний журмаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Ерөнхий гэрээний эрх зүйн орчин”, “Ерөнхий гэрээний журмын танилцуулга”, “Ерөнхий гэрээний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах нь”, “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын танилцуулга”, “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын танилцуулга”, “Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрийн систем” сэдвүүдийн хүрээнд Худалдан авах ажиллагааны сургалтын байгууллагын багш нар хичээл зааж, сургалтанд оролцогчидтой санал солилцож, хууль, журмын заалтуудаар мэдээлэл хүргэлээ. Тус сургалтанд МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхдорж оролцлоо