МБОИЗ-өөс 2019 онд хийсэн ажил, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж “Шинэ жилийн цэнгүүн”-ээ баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүллээ. Улиран одож буй жилд байгаль эх дэлхий, хүрээлэн буй орчноо хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон шинэлэг ажил зохион байгуулсан. Мөн байгаль орчны хууль, журмын хэргэжилтийг хангуулах, хяналт тавих, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, дадал хандлагыг өөрчлөх, байгаль орчны нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж ирсэн билээ. Амжилт бүтээл, ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулав.