Аймгуудад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулав.

0
1048

 МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ энэ оны 11-р сард Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Архангай, Өмнөговь, Дундговь гэсэн 10 аймагт “Хог хаягдлын менежмент, тээвэр ложистикийн оновчлол” сэдвээр сургалт- нөлөөллийн ажил зохион байгуулав. МБОИЗ-ийн Хяналтын хорооны гишүүн Г.Батнасан хамт явж  аймгуудын салбар зөвлөлийн гишүүддээ МБОИЗ ТББ-ын бүтэц, үйл ажиллагааны танилцуулга, ТББ-ын төлөвшил сэдвүүдээр танилцуулга сургалт хийж ажиллав.

“Хог хаягдлын менежмент, тээвэр ложистикийн оновчлол” сэдэвт сургалтаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд: – Сургалтанд аймаг бүрийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, ЭМГ-ын төлөөлөл, хот тохижилтын газрууд, хог хаягдлын чиглэлээр ажилладаг хувийн компани, ТББ, эмэгтэйчүүд, иргэдийн төлөөлөгчид оролцов. – Сургалтын хөтөлбөрийн хүрээнд лекц, гарын авлагууд боловсруулан хэвлүүлж, аймгуудаас сургалтанд оролцсон бүх хүмүүст тараан, гарын авлага, лекцүүдээ нийт оролцогчдод давхар цахим хувилбараар нээлттэй гарын авлага болгон үлдээв. – Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сэдэв тус бүрээр сургалтын материал, гарын авлагуудыг сургалтанд оролцогчидод тарааж, аймаг бүрт 2-3 сургагч багш бэлтгэж, сургалтын материал лекц, гарын авлага, үзүүлэнгээр хангав. – Ховд аймаг болон Говь-Алтай аймгууд бүх сумдын ИТХ, ЗДТГ, эмнэлэг, байгаль орчны байцаагчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн аймгийн хэмжээний нэгдсэн сургалт хэлэлцүүлэг болгон өргөн хэмжээнд зохион байгуулав. – Говь-Алтай аймаг бүх сумдаас 10-15 эмэгтэй төлөөлөгчидөөс бүрдсэн /Нийтдээ 230 хүн/ аймгийн эмэгтэйчүүдийн ногоон ЭЗ-ийн форумыг тусад нь дахин зохион байгуулж, хог хаягдлын талаархи үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж, гарын авлагаар хангав. – Өвөрхангай, Баян-Өлгий, Архангай, Ховд аймгуудын Засаг дарга, хот тохижилтын газрын төлөөлөлтэй хамтран хог хаягдлын нэгдсэн менежментийн төсөл бичихэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэв. – Сургалтанд оролцогчидтой хамтран хог хаягдлын төрөл, боловсруулдаг болон боловсруулах боломжгүй байгаа хог хаягдлууд, хэрхэн таних, ангилах, тээвэр ложистик, старт ап зохион байгуулах талаар хэлэлцүүлэг, ярилцлагууд зохион байгуулав. – Аймаг орон нутаг бүр анх удаа хог хаягдлын талаархи нэгдсэн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх сургалт авч байгаагаа онцлон тэмдэглэж байсан бөгөөд цаашид сум бүртээ ийм сургалтыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байгаа тул мэргэжил арга зүйн туслдалцаа үзүүлэх хүсэлт тавьсан болно.