Архангай аймгийн МБОИЗ-ийн салбар зөвлөлийн УЗ гишүүн “Даацтай хөгжлийн ирээдүй ТББ”-ын тэргүүн О.Амарзаяа . Тэрээр 2020 онд “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН-ИРГЭДИЙН ТӨСӨВ” төслийг хэрэгжүүлж, Архангай аймгийн 19 сумын ОНХС-д мониторинг хийжээ. Аймаг сум бүрт ажиллаж байгаа ТББ-уудын хамгийн эхэнд хийж сурах ажлын нэг билээ. “Даацтай хөгжлийн ирээдүй” ТББ нь Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчинд ээлтэй аливаа үйл ажиллагааг санаачлах ба дэмжих, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр ажилладаг, ашгийн бус нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Жич:Мониторингийн товч мэдээлэл оруулав. Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/groups/686469378552928 холбоосоор.